ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Салбар хорооны гишүүдэд зориулсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав

O.Admin
7 цагийн өмнө

Монгол Улсын ХАБЭА-н асуудал хариуцсан тогтолцооны тэргүүлэх байр суурийг яамдын ХАБЭА-н салбар хороо эзэлдэг. ХАБЭА-н салбар хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд салбарын онцлогт нийцүүлэн, ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, бодлогын түвшинд санал зөвлөмж гаргах, ХАБЭА-н тулгамдсан асуудлаар бодлогын түвшинд асуудал, хяналт тавих, мэргэжил арга зүйгээр хангах чиг үүрэгтэй ажилладаг.

Улсын хэмжээнд ҮОХХМШӨвчлөлийн тоо тохиолдол төдийлөн буурахгүй байгаа нь ХАБЭА-н тогтолцоог бүрдүүлж буй ХАБЭА-н салбар хороо, зөвлөл, асуудал хариуцсан ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт арга хэмжээг тогтмол зохион байгуулж, ХАБЭА-н урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чанар хүртээмжийг сайжруулах шаардлага байгааг илтгэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1, 2.11-д “Хөдөлмөр нийгмийн гурван талт оролцоонд тулгуурлан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог сайжруулах” зорилт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх 2025-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ХАБЭА-н чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах ажлыг эхлүүлсэн.

Энэ хүрээнд өнөөдөр /2025.05.23/ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний газраас Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр яамдын ХАБЭА-н салбар хороодын гишүүдэд ХАБЭМ-ийн хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах асуудлаар санал авах сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Сургалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого чиглэл, хууль эрх зүйн шинэчлэл болон ХАБЭА-н удирдлага, зохион байгуулалтын өнөөгийн байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар мэдлэг олгож, ХАБЭМ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, санал асуулга явууллаа.