ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Энхжаргалан өчигдөр, Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр суллагджээ

O.Admin
13 цагийн өмнө

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асуудлаар шүүмжлэл хэлсэн АН-ын гишүүн, сошиал орчинд лайв хийдгээрээ алдартай Д.Мөнх-Эрдэнэтэй тус байгууллагын дарга, НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргал уулзах үедээ маргалдаж, улмаар нэгэндээ гар хүрсэн бөгөөд харилцан салаавч гаргаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан билээ. 

Тэгвэл шүүхээс дээрх хоёр хүнийг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж, ес хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн байдаг. Өчигдөр тэд хамтдаа баривчилгаа руу явсан ч НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар өчигдөр орой суллагджээ. Харин Д.Мөнх-Эрдэний тухайд өнөөдөр суллагдсан аж. 

Дашрамд дурдахад, Ж.Энхжаргалан нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирлын үүрэгт ажлаа өөрөө сайн дураар хүлээлгэн өгсөн бөгөөд тун удахгүй дараагийн дарга томилогдох юм байна.