ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Голуудын усны түвшин нэмэгджээ

O.Admin
21 цагийн өмнө

Хангай нурууны араас усжих Идэр, Орхон, Урдтамир, өврийн Түй, Шаргалжуут, Чигэстэй, Буянт, Онги, Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Онон, Балж, Увс нуурын савын Тэс, Баруунтуруун зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см нэмэгдсэн.

Идэр, Урдтамир, Балж, Шаргалжуут, Тэс, Баруунтуруун зэрэг голууд олон жилийн дунджийг 10-45 см, Орхон гол Бат-Өлзий, Хархорин сум орчимд үерийн түвшинг 15-20 см давсан байдалтай байна.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна хэмээн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.