ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хэрэг бүртгэлтийн 785 хэрэг шинээр нээлээ

O.Admin
3 цагийн өмнө

Прокурорын байгууллага 2025 оны зургадугаар сарын 16-наас 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54,672 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа.

Дээрх хугацаанд 1,248 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 785 хэрэг шинээр нээж, 340 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 153, Өмчлөх эрхийн эсрэг 86,  Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 66, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Эдийн засгийн 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Авлигын 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 3, Соёлын өвийн эсрэг цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг тус бүр 1 хэрэг байна.