ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбаатар хотод дуу цахилгаантай бороо орно гэв

O.Admin
3 цагийн өмнө

Улаанбаатар хотод өнөөдөр /2505.08.07/ дуу цахилгаантай бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээлж байна. Иймд иргэдийг болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.

-Гэр, байшин, хашаагаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу татах

-Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх

-Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,

-Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх

-Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхарыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах