ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Тавинбэх: ДЦС-3 дээр технологийн саатал гарсан, осол биш

O.Admin
3 цагийн өмнө

Дулааны гуравдугаар цахилгаан станцад 6-7-ныг шилжих шөнө дахин дэлбэрэлт болсон талаар бичлэг цацагдсан билээ. Ослын нөхцөл байдлын талаар Дулааны III цахилгаан станцад Засгийн газраас томилогдсон БЭТ болон Эрчим хүчний яамны удирдлагууд өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэгвэл ДЦС-3 дээр Засгийн газаас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх мэдээллийнхээ үеэр “ДЦС-3" дээр технологийн саатал дахин гарсан. 50 орчим жил болсон зуух гэмтсэн нь энгийн осол. 50 жил ашигласан зуухны хана нимгэрсэн учир дахин осол гарлаа. Турбины хувьд ослын дүгнэлт хараахан гараагүй байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байна. Ер нь ДЦС-III станцад 20-30 жил ашиглах тоног төхөрөмжийг 50-60 жил ашиглаж байна. Бүрэн шинэчлэх шаардлагатай. Өвөл эрчим хүчний ноцтой асуудал үүсэхгүй.

Олон хүнтэй, тасралтгүй үйл ажиллагаатай, нарийн технологитой, насжилт өндөртэй станц учир техникийн технологийн саатал багагүй гардаг нь үнэн. Ийм технологийн саатал наймдугаар сарын 1-нд гарсан. Энэ бол анх удаа гарч байгаа зүйл биш. Гэмтлийг засварлах ажил долоо хоног үргэлжилнэ. Гэмтсэн зуух ашиглалтад ороод 50-аад жил болж байсан. Ийм төрлийн гэмтэл 15 удаа гарч байсан. Тухай бүрт нь янзлаад хэвийн ажиллагаанд оруулж байсан. 

Онцгой дэглэм тогтоож, сэргээн босголтын ажил идэвхтэй хийгдэж байгаа энэ үед дотроосоо мэдээлэл гаргаж байгаа нь туйлын зохимжгүй. Үйлдвэрлэлийн осолд орсон нөхдөдөө туслахын оронд бичлэг хийгээд гадагш зардаг хүн энэ хамт олон дунд байх ёсгүй. Энд ажил хийдэг, мэргэжлийн хүмүүс байх ёстой. Миний хатуу арга хэмжээ зарим хүнд таалагдахгүй болоод хэвийн ослыг олон нийтэд дэлгэж, станцын шинэчлэлийн ажилд саад болж байна" гэв.