ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Булган аймгаас 17 оюутан БНСУ-д суралцана

O.Admin
4 цагийн өмнө

Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан сурагчдад батламж олгожээ.

Энэ удаа Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Бүгд найрамдах Солонгос улсын Хусо Их сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцах 17 оюутанд "Батламж"-ийг гардуулан өгч тэдэнд амжилт хүссэн юм.

Эдгээр сурагчид сурлага, урлаг, спортын амжилтаар шалгарсан бөгөөд аймаг орон нутагт нэн дутагдалтай мэргэжлээр Хусо их суралцаж төгсөөд аймагтаа таван жил ажиллахаар гэрээ байгуулан БНСУ-ыг зорьж байна.