ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

eDaatgal аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

O.Admin
2025-08-14

eDaatgal аппликэйшнээр өөрийн болон бусдын шимтгэл төлсөн төлөлт 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм.

Шимтгэл төлөх заавартай танилцана уу.

Алхам : eDaatgal аппликейшн рүүгээ ороод Эрүүл мэндийн даатгал төлөх цэсийг сонгоно.

Алхам : РД оруулах хэсэгт шимтгэл төлөх иргэний РД-ыг оруулаад ШАЛГАХ товчийг дарна.

Алхам : Шимтгэл төлсөн сарууд НОГООН өнгөөр, төлөгдөөгүй сарууд ШАР өнгөөр ялгаран гарч ирнэ.

Алхам : Дутуу сараа сонгон төлөх боломжтой.

Алхам : Өөрийн ашигладаг интернет банкаар нэвтрэн ороход таны сонгосон саруудын төлөлтөөр нэхэмжлэл үүсэн гарч ирнэ. Үргэлжлүүлэх товчийг дарснаар гүйлгээ амжилттай хийгдэнэ.