ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрүүл мэндийн даатгалын санд өр үүссэн шалтгаан нөхцөлийг судалж, хяналт шалгалт хийнэ

O.Admin
10 цагийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрүүл мэндийн даатгалын санд 240 тэрбум төгрөгийн өр үүссэн шалтгаан нөхцөлийг судалж, үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хийх Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтоор ахлуулан байгуулж ажиллуулах үүрэг өглөө.

Тус санд санхүүгийн хяналт шалгалт хийж, сангийн зарцуулалтад тавих хяналтыг ил тод болгох нь зүйтэй гэж үзлээ. Эрүүл мэндийн даатгалын сан эрүүлжиж байж иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шуурхай, чанартай, хүртээмжтэй болно гэдгийг Ерөнхий сайд анхаарууллаа.

Мөн тус санд үүсээд байгаа өрийг хэрхэн яаж шийдвэрлэх талаар санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.