Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө дагуу болон нийтийн эзэмшил газар дур мэдэн байршуулсан 293 ТҮЦ-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сард нүүлгэн шилжүүлсэн. Гэвч дүүргийн найман байршилд 18 ТҮЦ дахин байршуулсан зөрчил гарсан юм.
Иймд өнөөдөр дээрх 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг дүүргийн холбогдох хэлтэс, албад хамтран эхлүүлсэн бөгөөд 13:00 цагийн байдлаар нийт 13 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, суурийг цэвэрлэх ажлыг хийж байна. Ингэхдээ Энхтайваны өргөн чөлөө дагуу байрлуулсан 5 ТҮЦ-ийг эзэмшигчид нь өөрсдөө чөлөөллөө.
ТҮЦ ЧӨЛӨӨЛСӨН БАЙРШЛУУД:
-5-р хороо, 3-р эмнэлгийн автобусны буудал-2 ТҮЦ,
-16-р хороо, Модны-2 автобусны буудал-1 ТҮЦ
-16-р хороо, Баруун-4 зам автобусны буудал-1 ТҮЦ,
-17-р хороо, Модны-2 автобусны буудал-2 ТҮЦ
-20-р хороо, 5 шар автобусны буудал-2 ТҮЦ
-29-р хороо, Хархорин автобусны буудал-2 ТҮЦ
-29-р хороо, Саппоро автобусны буудал-1 ТҮЦ
-29-р хороо, Цамбагарав автобусны буудал-1 ТҮЦ
-32-р хороо, Хорооллын эцэс автобусны буудал-1 ТҮЦ-ийг тус тус нүүлгэн шилжүүлээд байна.