ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл аймагт тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгджээ

O.Admin
3 цагийн өмнө

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд энэ сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж өвчтөн аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Аймгийн онцгой комисс, ЗӨСТөв, ЭМГ, НЭ зэрэг мэргэжлийн байгууллагууд холбогдох хариу арга хэмжээг зохион байгуулж нөхцөл байдлыг хянан ажиллаж байна

Аймгийн онцгой комиссын шийдвэрээр тус аймагт зургаан хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Эрүүл мэндийн яам болон ЗӨСТөвөөс тус аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хариу арга хэмжээний нөхцөл байдалд мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Тухайн иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд биеийн байдал муу байгаа аж. Иргэд та бүхэн эрсдэлт зан үйлээс ангид байж тарваган тахал өвчнөөс сэргийлнэ үү.