ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Алтай, Хангайн уулархаг нутгаар нойтон цас орно

O.Admin
3 цагийн өмнө

Томоохон даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна. Тодруулбал, Алтайн уулсаар есдүгээр сарын 12, 14-ний өдөр, 14-нөөс 15-нд шилжих шөнө, Хангайн уулсаар 12-ноос 13-нд шилжих шөнө, 14-нөөс 15-нд шилжих шөнө, 15-нд өдөртөө, Хөвсгөлийн уулсаар 14-нөөс 15-нд шилжих шөнө бороо, нойтон цас орно.

Тиймээс эдгээр уулсын томоохон даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул жолооч, тээвэрчин та бүхэн болгоомжтой явж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж явна уу.