УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж, 71 гишүүний саналаар огцруулсан бол үргэлжлүүлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өөрөө төрийн өндөр дээд албан тушаалаасаа огцорч, нүүрсний хэргийн асуудлаар шалгуулах өргөдлийг нь хэлэлцэж, нийт гишүүдийн 89.6 хувийн санал буюу 114 гишүүний 102 нь дэмжсэнээр үүрэгт ажлаас нь буулгалаа.
Ингэснээр Монгол Улсын төр анх удаа нэг өдөр Төрийн гурван өндөрлөгийнхөө хоёрыг нь буюу УИХ-ын дарга, Ерөнхий сайдыгаа нэг өдөр огцруулж буй улс төрийн түүх бичигдэв.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын 54 гишүүн өргөн барьсан бол УИХ-ын даргыг огцруулах асуудлыг 67 гишүүн өргөн бариад байв. Харин УИХ-ын дарга өчигдөр өөрөө өргөдлөө өгч, шалгуулах шийдвэр гаргаснаар түүний хүсэлтийг ТББ-ын хороогоор хэлэлцэж, 100 хувийн саналаар шийдвэрлээд байсан билээ.
Дараагийн УИХ-ын дарга тодрох хүртэл УИХ-ыг Дэд дарга Х.Булгантуяа удирдах бол Ерөнхий сайдын тухайд үүрэг гүйцэтгэгч хэвээр ажиллах бөгөөд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, Ерөнхийлөгчийн хориг зэргээс хамаарч бүрэн эрхээ бүрэн дуусгаж, 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайд томилогдох уу, эсвэл гэдэг улс төр өрнөх билээ.