МАН-ын Удирдах зөвлөлөөс намын дарга Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан АН-ын бүлэг УИХ-ын чуулганы хуралдаанаас 14.00 цаг хүртэл завсарлага авлаа.
Тус намын зүгээс намын дарга УИХ-ын дарга хийх нь төрийн дээр нам гарна гэж үзэж буй учраас ялсан намын дарга Ерөнхий сайд байх хуулиа хэрэгжүүлэх ёстой гэж хуулийн төсөл санаачилсан билээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлэхдээ "Сүүлийн сар гаруйн хугацаанд өрнөсөн үйл явцыг та бүхэн харсан байх. Энд татагдаж ороогүй төрийн байгууллага байгаагүй. Намуудын талцал хуваагдал, улс төрийн өрсөлдөөн, албан тушаалын зодоон хэрээс хэтэрсэн. Энэ зөрчил дотор хамгийн их хохирол амссан институци нь парламент байсан.
Энэ үйл явдлыг ажиглаж харахад дэлхий дахинд ч мөн өрнөж байсан юм билээ. Тиймээс олон улс орнууд сургамж аваад парламентын даргаа нам бус байлгадаг жишигтэй. Нэг намын хурал болгохгүй, намын дарга таанц эргэдэг, бүжиглэдэг талбар болгохгүйн тулд дэлхий нийтээр олж авсан туршлагаараа явсан. УИХ нь улс төр дагаж савладаг байхгүйн тулд энийг өөрчлөх ёстой” хэмээсэн билээ.
