ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сар шинийн нэгдсэн золголт зохион байгууллаа

O.Admin
2 цагийн өмнө

XVII жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх Гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн зургааны өдөр “Амар мэндийн ерөөл” сар шинийн нэгдсэн золголтыг Онцгой байдлын газрын хэмжээнд зохион байгууллаа.

Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд ахмад ажилчид болон алба хаагчдад сайн сайхны ерөөл өргөн мэндчилгээ дэвшүүлж, ирж буй жилийн өнгө сайхан байхыг билэгдэн хөөрөг зөрүүлж, амар мэндээ мэдэлцэн, идээний дээж сүү цагаан идээгээ барин золголоо.

Золголтод хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, ая дууны эгшигэн цэнхэр хадгаар ерөөл өргөлөө

Мөн байгууллага хамт олныхоо ажил үйлсийг тэтгэх, эерэг энергийг бүрдүүлэх зорилгоор Дэчиндаржаалин хийдээс лам нар урьж ном хуруулан байгууллагын цаашдын үйл ажиллагаанд сайн сайхан бүхнийг ерөөв.

Учран золгож буй гал морин жилдээ амжилт бүтээлээр дүүрэн, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, бие эрүүл, сэтгэл тэнүүн, амар амгалан байж, ахан дүүс элгэн саднаараа түвшин сайхан байхын ерөөл өргөе.