ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам
3,641,485

Явган хүний зам хааж хашаа хатгасан Худалдаа хөгжлийн банкныхан хариу өгчээ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-19

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Явган хүний зам” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Нийтийн эзэмшлийн талбайд явган хүний замын гарц орцыг хааж барьсан барилга байгууламжийг албадан буулгаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны урд талын явган хүний замыг хашаалж, хүн явах боломжгүй болгосон билээ.

Тиймээс Газрын албанаас явган хүний зам чөлөөлж өгөхийг шаардсан мэдэгдлийг ХХБ-нд хугацаатай хүргүүлсэн. Харин өчигдөр мэдэгдлийн хариуг өгчээ. Мэдэгдлийн хариунд Нийслэлийн Газрын албаны мэдэгдлийн дагуу ХХБ-наас хариу ирүүлжээ. Хуучин барилгын суурийг цэвэрлэн, бэхэлгээний ажил хийж байгаа юм. Энэ сарын 27-ны дараа газрыг чөлөөлж, хуучин хэвэнд нь оруулах бөгөөд бүх зардлыг хариуцахаа илэрхийлжээ. Уг ажилд нь Газрын албанаас хяналт тавьж ажиллах юм байна.