ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Чимэг” төв явган хүний зам чөлөөл

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-22

“Монголын мэдээ” сонин, “Dardas.mn” сайт нь “Хашаагүй Улаанбаатарын төлөө” аяныг эхлүүлээд жил гаруйн хугацааг үдлээ. Улмаар уг аян үр дүнгээ өгч эхэлсэн билээ. Энэхүү аянаар эзэмшил газартаа хашаа хатгаж, нийслэлийн иргэд, явган зорчигчдод хүндрэл учруулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг онцолж, тусгаарласан хашаагаа буулгахыг уриалж байгаа юм. 

Энэ удаа Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр “Тэнгис” кино театрын ард байрлах “Чимэг” төвийг онцолж байна. Энэхүү худалдааны төв нь явган хүний зам руу оруулж үүдэн хэсгээ өргөтгөснөөр хоёр хүн зэрэгцэж явах боломжгүй болсон байна. Хоёр хүн зөрөх ямар ч боломжгүй учир зарим тохиолдолд хүмүүс ар араасаа зогсож бие биенээ хүлээдэг аж. Тиймээс явган хүний зам чөлөөлөхийг дээрх байгууллагад уриалж байна.  

Уншигч та бүхэн бидний санаачилгыг дэмжиж, “Монголын мэдээ” сонин, “Dardas.mn” сайтын фэйсбүүк Монголын мэдээ сонин болон твиттер МонголынМэдээСонин@MMdardas хаяг руу “hashaagui_ulaanbaatariin_tuluu” хаштагтайгаар замын хөдөлгөөний соёл, үйлчлүүлэгчдийн эрхийг зөрчсөн болон явган зорчиход саад болохуйц хашаа хатгасан байгууллагын талаар мэдээллийг ирүүлэх боломжтой юм.