ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Дэлгэрсайхан: Би оффшорчин

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-23

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан улаан, цагаандаа гарчээ. Тэрбээр өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын ерөнхий прокурор Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх үеэр “Оффшор гэж улстөрждөг гишүүд олон.  Оффшор гэж ярьснаас болоод хөрөнгө оруулалт эрс багассан шүү дээ. Би  оффшорчны нэг. Шалгуулж ч байгаа. Засгийн газар Тавантолгойн IPO-г Хонконгийн биржээр  гаргах шийдвэр гаргасан байна. Хонконг өөрөө оффшор бүс. Энэ оффшор бүст IPO гаргавал хууль зөрчих үү” хэмээн асууж, өөрийгөө илчлэв.