ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Баасанхүү: Би өргөдлөө өгөөгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-29

УИХ-ын дарга  өнгөрөгч гуравдугаар сард захирамж гаргаж, “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар,  гишүүдээс Н.Амарзаяа, О.Баасанхүү, З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, А.Ундраа нар ажиллаж байгаа билээ. Тэгвэл гишүүдийн зарим нь  өргөдлөө өгч, ажлын хэсгээс гарч байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ дунд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн нэр санагдсан билээ. Энэ талаар түүнтэй холбогдож, “таван үг” солилоо. 

-Сайн байна уу. Таныг “Оюутолгойн” ажлын хэсгээс гарч байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Би хэлж мэдэхгүй байна. Одоохондоо яримааргүй байна. 

-Та ажлын хэсгээс гарлаа гэж албан ёсоор  өргөдлөө өгсөн юм уу?
-Одоогоор өгсөн зүйл байхгүй. 

-Татварын багц хууль болон Валютын зохицуулалтын тухай хуульд Оюутолгойг хамгаалсан, өмгөөлсөн заалт их байгаа. Тиймээс зарим гишүүд лоббид автаж өргөдлөө өгсөн гэж яриад байна?
-Өнөөдөр/өчигдөр/ гаднаас ирлээ. Би энэ талаар ярихгүй.