ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёрдугаар баазын хэсгийн аваргууд тодорлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-29

“Уран жолоодлого-Ур чадвар”-ын тэмцээний хүрээнд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын жолооч нар замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, ур чадвараараа өнгөрсөн амралтын өдрүүдэд өрсөлдөж хэсгийн аваргуудаа тодрууллаа.

Тэмцээнд 2 дугаар баазын 1, 2, 3 хэсгийн 221 жолооч нар өрсөлдөж хэсэг тус бүрээс гурван нийт 9 жолооч шалгарч байгууллагын аваргад орох эрхээ гардан авсан. Байгууллагын аваргад оролцох жолооч нар хууль эрх зүй, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандарт, техникийн онолын тестээр шалгалт өгөхөөс гадна гэмтэл тодорхойлох, жолооны дадлагын талбайд 90 градус ухрах, буудлын карманд орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэрэг төрлөөр ур чадвараа сорих юм.

2 дугаар бааз 1 дүгээр хэсэг
1 дүгээр байр Б.Баттулга 3 минут 46 секунд
2 дугаар байр Ю.Төгсбат 3 минут 50 секунд
3 дугаар байр Г.Батжаргал 3 минут 57 секундээр

2 дугаар бааз 2 дугаар хэсэг 
1 дүгээр байр Н.Мөнхдэлгэр 2 минут 37 секунд
2 дугаар байр Ч.Чулуунпүрэв 2 минут 43 секунд
3 дугаар байр Д.Баттөр 3 минут 05 секундээр

2 дугаар бааз 3 дугаар хэсэг 
1 дүгээр байр Ч.Эрдэнэ-Очир 2 минут 30 секунд
2 дугаар байр Т.Энх-Амгалан 2 минут 50 секунд
3 дугаар байр Т.Доржжанцан 2 минут 53 секундээр шалгарлаа.