Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүргийн II хороонд байрлах “Сөдөөхэй” цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ. Тус цэцэрлэг нь төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар тус цэцэрлэг нь сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан нь илэрсэн аж.
Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 9.1.5 дахь заалтыг үндэслэн үүсгэн байгуулагч Ш.Эрдэнэхүүд шийтгэлийн арга хэмжээ тооцон, “Сөдөөхэй” цэцэрлэгийн үйл ажиллагааг Дүүргийн прокурорын газрын 05 дугаар тогтоолоор зогсоожээ.