ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НМХГ “Үдийн цай” хөтөлбөрт шалгалт хийжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-30

Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж байгаа "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт, шалгалтын ажлаа НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, Эрүүл ахуй, халдвар хамгааллын ахлах байцаагч М.Нэргүй нар өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.

Шалгалтад ерөнхий боловсролын төрийн өмчийн 120 сургууль, тэдгээрийн  дэргэдэх 129 хоолны газар хамруулжээ.  ХУД-ийн 10, 114, СХД-ийн 104,  СБД-ийн 11, ЧД-ийн 12,   МУИС, ШУТИС, АУШУИС-ын ахлах сургууль цайны газаргүй байсан аж. Мөн  шалгалтад хамрагдсан төрийн өмчийн сургуулийн 83 буюу 64.3 хувь нь зориулалтын цайны газартай, 46 буюу 35.7 хувь нь зориулалтын бус, өрөө тасалгааг өөрчлөн засварласан хоол үйлдвэрлэлийн газартай, найм буюу 6.6 хувь нь цайны газаргүй байсан байна.