УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр орой Сүхбаатарын талбай дээр суулт хийж байсан “Гэр хороолол хөдөлгөөн"-ийнхнийг цагдаа нар хүч хэрэглэн тараасан явдалд бухимдалтай байгаагаа илэрхийлээд амжжээ.
Тэрбээр “Өчигдөр Сүхбаатарын талбайгаар явж байхад нүд хальтирч байлаа. Би хориод жил гэр хороололд амьдарсан. “Гэр хорооллын хөдөлгөөн” төрийн бус байгууллагын жагсагчдыг хүч хэрэглэж тараахын оронд Өргөдлийн байнгын хорооноос хэн нэг нь очоод уулзаж болоогүй юм уу. Хэзээ болтол ингэж хүч хэрэглэх юм бэ. Та нар ямар хүүхдээ зодож байгаа юм уу. Би өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа асуудал тавьсан иргэдтэй биечлэн уулзаад олон асуудлыг шийдэж байсан. Одоо тэр хотын даргаа авчир. Байхгүй бол зайлуул. Гэр хорооллын амьдрал мэдэхгүй нэг хүн авчирчихаад асуудлыг ийм байдлаар шийдэж байна” хэмээн бухимдсан байна.