Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажил үргэлжилж байна. Авто замын нөлөөлөлд нийт 105 нэгж талбар өртсөн бөгөөд 100 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлт хийгджээ. Үлдсэн таван нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөж байгаа аж. Өнөөдрийн байдлаар шинэ гүүрнээс зүүн тийш үргэлжлэх 650 метр авто замын асфальт бетон хучилтын ажил хийгдэж дуусаж, үргэлжлүүлэн явган хүний замын ажил, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажил хийгдэж байгаа аж. Авто замын барилгын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэж буй юм.