ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жавхлан гишүүн “мэлзэв”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-06

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүд  болон түүний хамаарал этгээд ихээхэн хэмжээний зээл авсан баримтаар нотлогдож байгаа билээ. Энэхүү асуудалд холбогдсон УИХ-ын гишүүдээс зарим уучлал гуйж, хариуцлага хүлээх тухай асуудал хөндөгдөж байхад, аваагүй хэмээн мэлзэх нэгэн ч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жавхлан ЖДҮХС-гаас 950 сая төгрөг зээлсэн гэх мэдээлэл гаргасан билээ. Тэрбээр энэ талаар  “Миний хувьд 2010-2015 онуудад “Долоон болдог” ХХК-ны жижиг хувьцаа эзэмшигч байсан.

Энэ талаар ХОМ-тээ мэдүүлсэн. Миний эхнэр нэг  ч төгрөгийн хувьцаа эзэмшиж байгаагүй. Тус компанитай ямар ч хамаарал байхгүй. Эдгээр хүмүүс ч миний өмнө аливаа хариуцлага хүлээх шаардлагагүй.  Эзэмшлийн хувьд дээрх мэдээлэл байна.  Харин үйл ажиллагааны хувьд тус компанин Дарханд ЖДҮ-ийн чиглэлээр амжилттай яваа компани байна. Үхрийн шир боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг, экспорт хийнэ, импорт орлоно. Бүтээн байгуулалт нь 80 хувьтай үргэлжилж байна. 50 гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Манайхны өрхийн болон гар урлал, цүнх, гутал, гоёл чимэглэл зэрэг бүтээгдэхүүний ширэн бэлдэц үйлдвэрлэх юм байна” хэмээн тайлбарлав.