Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн жолооч нар Төрийн ордныг тойрон өчигдрөөс эхэлж жагссан билээ. Энэхүү жагсаал нь баасан гараг хүртэл үргэлжлэх бөгөөд өглөө 08-11:00 цагийн хооронд хийж байгаа юм. Жагсаалчдын зүгээс “Бид албан ёсны зөвшөөрлөө авчихсан, ажлын таван өдөр дээрх цагийн хуваарийн дагуу автомашинтай жагсаал хийнэ” гэсэн юм. Жагсагчид "Шатахууны үнээ буулгах тал дээр дуугарахгүй бол болохгүй нь” гэсэн байр сууринд бүгд нэгджээ. Жолооч нар бүгд дуут дохиогоо дуугаргаж, Төрийн ордонд суугаа төрийн түшээдэд цочроо өгнө гэдгээ мэдэгдээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр 11:30 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх 30 жолооч хүлээн авч уулзана гэдгээ мэдэгдсэн юм.