Энэ оны эхний есөн сарын байдлаар бүртгэгдсэн хэргийн 8800 орчим нь гудамж, талбай, олон нийтийн газарт үйлдэгджээ. Харин орон сууцнуудын зогсоол, гудамжид үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг таксины жолооч нар цагдаагийн байгууллагад мэдээлэх тохиолдолд цөөнгүй гардаг байна. Цагдаагийн байгууллагад таксины жолооч нараас гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг ирүүлэх, эргэх холбоог сайжруулах зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газар, “Улаанбаатар Сити” такси компанитай хамтарч ажиллах санамж бичгийг энэ сарын 7-ны өдөр байгуулжээ.
Цаашид цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдэгдэж байгаа талаар мэдээлэл ирүүлсэн иргэн, таксины жолоочийг урамшуулж хамтарч ажиллах юм байна. “Улаанбаатар сити” компанийн такси үйлчилгээнд явж байсан жолооч бусдын машиныг хулгайлж байсан гэмт хэрэгтний талаархи мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлж, цагдаагийнхан дуудлагын мөрөөр шуурхай ажиллаж хэрэгтнийг баривчилж байсан аж.