ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Чойжилсүрэн: МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-16

МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдсан билээ. Тэгвэл хурлаар юу ярьсан, төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор МАН ямар байр суурь баримталж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн ярьжээ.

Тэрбээр “МАН-ын бүлэг хуралдлаа. Хурлаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэдгээ гишүүд илэрхийллээ. Хэрвээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах юм бол Төсвийн хуулийг дахиж хэлэлцэхээс авахуулаад хүндрэлтэй гэдэг байр суурийг олон гишүүн илэрхийллээ.

Яг тэр энэ зөвшөөрөөгүй гэж хэлэхэд хэцүү. Олонхи нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж шийдлээ. Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр бол Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, төсвөө эргэж харах хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаа юм билээ” хэмээн ярилаа.