Иргэдээс ирсэн мэдээлэл болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас ирүүлсэн мэдээллийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран зөвшөөрөлгүйгээр авто зам сэтэлсэн, орц гарц гаргасан, зам замын байгууламж эвдсэн, 22 иргэн аж ахуйн нэгжийг газар дээр нь шалгаж 70 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ. Тухайлбал,
Зөвшөөрөлгүй авто зам сэтэлсэн найман хуулийн этгээд тус бүр таван сая төгрөг, зургаан иргэнд тус бүр 500 мянган төгрөгийн мөнгөн торгуулийг зөрчлийн тухай хуулийн дагуу ногдуулсан байна.
Зөвшөөрөлгүй орц, гарц гаргасан гурван хуулийн этгээд тус бүрийг таван сая төгрөгөөр зөрчлийн тухай хуулийн дагуу торгожээ.
Нөхөн сэргээлт хангалтгүй байгаа байгууллагуудад шаардах хуудас өгч нөхөн сэргээлтийг бүрэн хийж гүйцэтгэх үүрэг даалгавар өгөхөөр болсон тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.