ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Мөнх-Оргил “шогтож” явна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-21

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “шогтов”. Тэрбээр “Засгийн газрыг бус Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудал. Нийт долоон үндэслэл гаргасан. энэ нь Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл гэж харж байгаа. У.Хүрэлсүх Үндсэн хуулиар олгогдсон үүргээ ухамсарлахгүй байна. Тухайлбал, хэд хоногийн өмнө УИХ-ын чуулганы хуралдаанд ажлаа хиймээр байна. Шударга ёсыг тогтоомоор байна.

Даанч Үндсэн хууль болохгүй байна. Үндсэн хуулийг өөрчилж өг гэсэн. Иргэн хүний хувьд ямар ч мэдэгдэл хийж болно. Ерөнхий сайдын хувьд Үндсэн хуулиа буруутгах эрх байхгүй. Ёс зүй болоод хууль зүйн эрх ч байхгүй юм. У.Хүрэлсүх нам, төр тусдаа болсон гэдгийг ялгаж салгахгүй байна. Ард түмнээсээ дэмжлэг хүсэж, жагсаал цуглаан зохион байгуулах гэж байгаа юм байна.

Ерөнхий сайд хүн парламентаас гадуур улс төрийн тэмцэл хийх эрх байхгүй. Ерөнхий сайд болсноороо энэ эрхээсээ татгалзсан. Энэ мэт хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа учраас огцрох ёстой. Түүнээс ажлаа сайн хийгээд явж байгаа сайд нар бий” хэмээн хамгаалав.