ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж сайд ТӨБЗГ-ын даргад ойрын хүнээ зүтгүүлж байна уу

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-12-03

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ТӨБЗГ-ын даргад ойрын хүнээ зүтгүүлж явна. Тухайлбал, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ЖДҮХС-гаас 500 сая төгрөгийн хөнгөлттэй зээл авсан гэдэг нь нотлогдсон билээ. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага тооцож, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Тиймээс ТӨБЗГ өнөө хэр нь удирдлагагүй, дараагийн томилгоог хүлээж байна.

Энэ боломжийг Ц.Нямдорж сайд ашиглаж, Увс аймгийн гаралтай Х.Балсандоржийг ТӨБЗГ-ын даргад зүтгүүлж, АТГ-т материалыг нь хянуулахаар илгээлгэж амжсан гэнэ.  Х.Балсандорж нь 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан нэгэн юм. Тэрээр өнгөрсөн жилүүдэд “Багануур”, “Шивээ овоо” төрийн өмчит хувьцаат компаниудын гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан аж.