ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ыг татан буулгах талаар хуульчид мэдээлэл хийнэ

O.Admin
2018-12-09

-Улсын дээд шүүхэд хэсэг хуульчид МАН-ыг татан буулгах асуудлаар мэдээлэл хийхээр болжээ. Тодруулбал, 11.00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд "МАН-ыг татан буулгах эрх зүйн үндэслэлүүд хангагдсан” хэмээн үзэж энэ талаар мэдээлэл хийх аж. Үүний дараа тэд энэхүү асуудлаар Улсын Дээд шүүхэд хандах юм байна. 
-Өнөөдөр 11:40 цагаас МоАХ байгуулагдсаны 29 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Ардчиллын дууч С.Цогтсайханы хөшөөнд Ардчилсан намын удирдлагууд болон МоАХ-ны партизанууд цэцэг өргөнө. Байршил: Баянгол дүүрэг ТБД андууд дэлгүүрийн замын урд.