ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Эрдэнэт”-ийг барьцаалагчид хорих 461 дүгээр ангид хуралдах нь 

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-05-25

“Стандарт” банкнаас “Жаст групп” ХХК-ийн авсан зээлд “Эрдэнэт” үйлд­вэр баталгаа гаргасан асуудал ний­гэмд багагүй шуугиан тариад байгаа юм. Тэгвэл энэхүү хэрэгт холбогдсон хү­мүүсийг АТГ-аас баривчилж, цаг­дан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Тухайлбал, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид “Жаст” группын за­хирал Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлд­вэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнх­жар­гал,  Худалдааны хэлтсийн дарга Г.Амарбат нарыг хорьж байна.

Эл хэргийг сануулбал,  2009-2010 онд “Жаст групп” ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банк /цаашид “Стандарт банк” гэх/-аас авсан зээлийн нийт хэмжээг Лондонгийн Олон улсын Арбитрын шүүх дээр үүссэн арбитрын хэрэгт авагдсан нотлох баримтуудад тул­гуурлан гаргавал 2009 оны дол­ду­гаар сарын 08-ны өдөр “Жаст групп” ХХК нь Стандарт банктай 36.000,000 ам.долларын “Зээлийн гэ­рээ” байгуулсан бөгөөд 2011 оны ар­ванхоёрдугаар сарын 30-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 75.000.000 ам.доллар бол­гож нэмэгдүүлсэн, 2010 оны найм­дугаар сарын 05-ны өдөр “Жаст” групп ХХК нь “Стандарт” банктай дахин 27.000.000 ам.долларын “Зээ­лийн гэрээ” байгуулсан бө­гөөд 2011 оны арванхоёрдугаар са­рын 20-ны өдөр “Нэмэлт гэрээ” бай­гуулан зээлийн хэмжээг 34.000.000 ам.доллар болгож нэм­сэн байдаг. Үүнийг  нэгтгэвэл, 2009-2010 онд “Жаст” групп “Стандарт” банк­наас нийт 109.000.000 ам.дол­ларын зээл авсан юм.

Энэхүү асуу­далтай хол­богдуулан уг зээлийн гэрээнд хол­богдох нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат, Ч.Ганзориг, Д.Сугар  нар гарын үсэг зурж баталгаажуулсан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүй­цэт­гэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүр­гийн дагуу Б.Мөнхжаргал, Г.Гал­баатар нартай Г.Амарбат хамт оролцсон нь тогтоогдсон юм. Тий­мээс дээрх хэрэгтэй холбоотой атлаа сул чөлөөтэй байгаа хоёр эрхэм бол ҮХЦ-ийн гишүүн асан Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг нар юм. АТГ-аас энэ хоёр эрхмийг баривчилж, 461 дү­гээр ан­гид хорих юм бол “Эрдэнэт үйлд­вэр”-ийг барьцаалагчид хориход ху­ралдах  нь ээ.