ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардын намын бүлэг дахиад хуралдахгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-16

Өнөөдөр Төрийн ордонд хуваарь ёсоор өнөөдөр хоёр намын бүлэг болон ажлын хэсгийн хуралдаан болох ёстой.

Гэвч, УИХ дахь МАН-ын бүлгийн хагарлаас үүдэж, төрийн ажил гацаанд ороод байгаа юм. Өнөөдөр ч гэсэн ажлын хэсэг хуралдахгүй бөгөөд МАН-ын бүлгийн хуралдаан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. УИХ-ын даргыг огцруулах хүртэл МАН-ын бүлгийн 30 гаруй гишүүн хуралдаа суухгүй гэж мэдэгдсэн учраас ийнхүү бүлгийн ирц 50 хувьдаа хүрэхгүй нөхцөл байдал үүсээд байна.

Харин Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийх юм байна. Бүлгийн хурал 10.00 цагт Их Эзэн Чингис хааны танхимд хуралдах бөгөөд бүлгийн хурлын дараа мэдээлэл хийхээр болжээ.