ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Аюулгүй ажиллагаа хамгийн чухал

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-26

Мөдхөн шинэ он гарах нь. Он солигдох мөчид өнгөрсөн жилийн алдаа оноогоо дүгнэж, ирэх жилийн төлөвлөгөөгөө гэр бүл дотроо хэлэлцэж, оргилуун дарсаа буудуулан, хундага харшуулдаг. Үүнтэй адил шөнийн тэнгэрт өнгө өнгийн гэрэл цацрах нь харсан хүн бүрийн сэтгэлийг баясгадаг билээ. Тэр ч утгаар салютгүйгээр он солигдох мөчийг төсөөлөхийн аргагүй. Гэхдээ энэ баяр баясгалангаас аюулгүй ажиллагаа нэгдүгээрт  гэдгийг их хотын соёлт иргэддээ сануулах гэсэн юм. Салют буудуулахдаа өөрийгөө болоод гэр бүлээ, бас бусдыг ямарваа нэг эрсдэлээс хамгаалж, мэргэжлийн хүнд хандах нь таны шинэ жилийн баярыг илүү их аз жаргалтай, аюулгүй, баяр хөөртэй болгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Өмнө нь 2010-2011 онд пиротехникийн хэрэгсэлд 11 хүн өртөж, бие эрхтэнээ гэмтээж байсан гашуун туршлага бидэнд бий. Тиймээс тэрхүү харамсалтай явдлыг дахин давтахгүйн тулд дор бүрнээ хичээгээрэй. 

Үүнээс гадна салют, бенгалын гал гэх мэт пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх, эсвэл эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол аюулгүй ажиллагааны заавар, санамжийг нь заавал мөрдөөрэй. Мөн сүлд модоо 12 вольтын гэрлээр чимэглэж, гадагш гарахдаа заавал унтраах нь сая гаруй хүн амтай нийслэл хотын иргэн бүрийн үүрэг, басхүү хариуцлага юм шүү. Энэхүү хариуцлага үүргээ биелүүлсний бонусанд та бүхэн  аюул, эрсдэлгүй баяр жаргалтай хормыг өөртөө болоод гэр бүлдээ бэлэглэх юм. Шинэ жилийн мэнд хүргэе