ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өвөл нь гэр хорооллоо хотын төв рүү нүүлгэе

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-13

Нийслэлийн утаа ихсэж байгаа нь гэр хороололтой холбоотой. Тэд л нүүрс түлж салхины дээр утаа гаргаад бид түүнд нь мансуураад, хордоод байна гэж эрх баригч нар сүүлийн үед их ярих боллоо. Утаа гаргаж байгаа нь гэр хороолол гэдэг нь үнэн л дээ. Бас салхины дээр байрлалтай гэдэг нь ч үнэн. Гэхдээ гэр хорооллынхон бид энэ салхины дээр, уулын ам, орой болгон дээр чинь бууна гэж хэлээгүй. Үе үеийн эрх баригчид л бид хотын төв хэмээх туул голын сав газар байна.

Харин та нар хотын төвөөс зайтай бай гээд л ийм газарт эрх олгож хашаа бариулсан шүү дээ. Одоо харин утаагаа арилгаж чадахгүй болохоор гэр хорооллын хэдэн борчуудаа буруутгах боллоо. Гэр хорооллынхон салхины дээр утаа гаргаад хотыг утаад байгаа бол өвөлдөө бүгд хотынхоо төв рүү нэг нэг гэр чирч ирээд барьчихъя. Тэгвэл авто машины түгжрэл ч багасна. Сүхбаатарын талбай, Ялалтын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн нэрээр бизнесийн талбай болсон хүүхдийн парк, Сэлбэ, Туул голын хөвөө гээд л нүх сүв болгонд гэр барья.

Урагшаа Нүхт, Их тэнгэрийн ам гээд л энэ муу хэдэн гэр хорооллын иргэдийг нэг өвөл толгой хорогдуулах газар олдоно. Эрх мэдэлтэнгүүд нүх сүв болгонд байшин барьж болоод байхад гэр барьчих талбай олдох л байлгүй. Энэ их нүүдлийн ард харин салхин дээр утаа гаргагч нь цөөрч Улаанбаатар утаагүй болно гэсэн эрх баригчдын мөрөөдөл биелэх байх. Тэгэхээр гэр хорооллынхон өвөл нь хотын төвд төвхнөөд зун нь зусланд гардаг шиг хашаа руугаа явдаг болчихвол хот утаагүй болох гэнэ шүү. Гэр хорооллынхон минь.