ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сүржин Тайландчууд

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-15

Тайландын нийслэл Бангкок хотын агаарын бохирдол аюултай түвшинд хүрсэн учир оршин суугчдыг гадагш гарахгүй байхыг тус улсын Ерөнхий сайд уриалсан байна.  Аюултай түвшин гэхээр 50 метрийн зайд байгаа байшин барилга, машин тэрэг харагдахгүй болсон гэж төсөөлж байна уу, үгүй. Даваа гарагийн өглөөний 10:00 цагийн үед Агаарын чанарын индекс 182 нэгжид хүрсэн.

Тэгэхэд л төр засгийн удирдлагууд нь онц шаардлагагүй бол гадаа гарахгүй байхыг сануулж, гарсан тохиолдолд зайлшгүй амны хаалт зүүхийг зөвлөж байгаа юм байна.  Ёстой юм үзээгүй, биш ээ, агаарын бохирдлыг жинхэнээсээ үзээгүй сүржин хогнууд вэ.  Улаанбаатарт 182 гэдэг тоо чинь үдийн будаа.  Агаарын чанарын индекс 3000 хүрэхийг аюултай түвшин гэдэг юм.  100 айлд, Баянхошуу орчимд агаарын бохирдлыг хэмжих багаж нь 1000 даваад гацна. Үүнийг чинь л агаарын бохирдол гээд байгаа юм.  

Ийм орчинд байхад манай монголчууд зүгээр л гадуур алхаад, зугаалаад, томчууд нь ажилдаа яваад, хүүхдүүд нь сургууль руугаа өглөө эрт явж байна.  Тэглээ гээд угаартаад, хордоод үхчихсэн хүн алга.  Манай төрийн түшээд, удирдлагууд ч гэрээсээ гараарай, амны хаалт зүү гэж сүржигнэхгүй. Өглөө, оройдоо л багахан бохирдолтой байгаа. Битгий сүржигнэ гээд л загначихна.  Амны хаалт үнэгүй тараагаад ч зүүхээсээ зүүхгүй нь их.  

Тэглээ гээд муудчихсан юм алга.  Утаа, агаарын бохирдол бууруулах талаар дарга нар дорвитой ажил хийхгүй. Угаасаа нэг их сүржигнээд байхаар ч бохирдолтой биш.  Өвлийн улирал байхгүй болохыг хүлээхээс өөр шийдвэртэй алхам хийгээгүй л байна. Тэгэхэд агаарын чанарын индекс 182 хүрлээ гээд иргэддээ уриалж, автомашин, үйлдвэрээс гарах утааг бууруулах талаар яриад сууж байдаг завтай дарга нартай юм бэ, Тайланд улс чинь.  Хөгжихгүй ээ, тэр улс.