Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос Цэцэрлэгийн багш нарт зориулсан “Хөдөлгөөн – Эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Эхний гурван өдрийн онолын болон дадлагын хичээлүүдэд нийслэлийн 9 дүүрэг, Говьсүмбэр, Төв аймгийн болон Замын-Үүдийн нийт 250 цэцэрлэгийн 450 гаруй багш, арга зүйч нар оролцож байгаа юм.
Өнөөдөр суралцагч багш нар хоёр ээлжээр Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгт ажиллаж, харилцан туршлагаа солилцож байна.