ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цэвэр хот соёлт хүнээс эхэлнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-23

Уусан ундааны сав, зажилсан бохио, татсан тамхиныхаа ишийг хаа хамаагүй шидчихээд, эргэж хараад л “Улаанбаатар биш хогонбаатар боллоо” гэж муулдаг залуус цөөнгүй болжээ. Нэг үеийг бодвол монголчуудын ухамсар дээшилсэн. Цэвэр цэмцгэр байдал өөрөөс нь эхэлнэ гэдгийг ойлгочихсон залуучууд олон бий. Олон хүн сайнтай, муутай гэдэгчлэн ухамсар дорой нь бас цөөдөхгүй их байх юм.  Тэр дундаа тамхи татдаг залууст хандаж уриалмаар байна. Тамхи татаж болно оо, хүний хэрэглээ, хэрэгцээ байдаг байх. Харин татсан тамхины ишээ хаа сайгүй шидэхээ болиоч гэж уриалж байна.

Машиныхаа цонхоор, хаа тааралдсан газраа тамхины ишээ шиддэг. Тэр дундаа автобусны буудал дээр тамхи татаж, шүлсээ хаяж орчноо бохирдуулах юм. Худлаа хэлсэн хүнд зам дагуулж хаясан, автобусны буудлын орчимд бөөн бөөнөөр нь шидсэн тамхины ишийг цэвэрлэх гэж тохижилт үйлчилгээний олон зуун ажилтан хогийн сав, шүүрээ аваад өглөө гарч байна.  Хэдхэн жилийн өмнө Улаанбаатарт гялгар уут “нисч”, хүний толгой дээр 10-ын тороор “бороо” ордог байлаа. Одоо харин ч элдэв гялгар цаас, ахуйн хог хөглөрөх нь багасчихсан. Нийслэл ч овоо хэдэн хогийн савтай болсны үр дүн. Харин тамхины иш нэмэгдчихлээ.

Тамхины эсрэг хууль гарч, үйлчилгээний газруудад тамхи татахыг хориглосон. Түүнээс хойш бүгд л гадаа гарч тамхи татахаас өөр аргагүй болов. Мэдээж Улаанбаатар хотод тамхи татах зориулалтын цэг байхгүй. Уг нь бүхээгтэй, дотроо хогийн савтай  тамхины цэгтэй бол ийм зүйл болохгүй.  Харамсалтай нь манай дарга нар тийм цэг байгуулж, илүү зардал гаргахыг хүсэхгүй. Тиймээс залуус минь, өөрсдөөсөө л соёлч байдлаа эхлүүлж, татсан тамхиныхаа ишийг аль болох хогийн саванд хийж суръя.  Цэвэр хот соёлт хүнээс эхэлнэ.