“Блюбус” ХХК-ийн эзэмшлийн “Улаанхуаран-Мах маркет” чиглэлийн автобус өнгөрсөн долоо хоногт шатсан хэрэг гарсан билээ. Галын шалтгааныг Баянзүрх дүүргийн онцгой байдлын алба шалгаж байгаа бөгөөд галын дүгнэлт хараахан гараагүй байгаа юм.
Тэгвэл өнөөдөр өглөө 06.00 цагийн орчимд “Тэнүүн огоо” компанийн эзэмшлийн автобус шатсан хэрэг гарлаа. Тодруулбал, Орбит-Тахилт чиглэлд явдаг том оврын автобус үйлчилгээнд гарахаар явж байх үедээ төв зам дээр шатсан байна.