УИХ-ын шинэ дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны дэгийг сайн сахиулж, гишүүдийн хадуурч ярьдаг, хэлэлцэж буй асуудлыг үйл ойшоодог байдлыг засахаар шийдсэн бололтой. Өмнөх дөрвөн жилд ЕТГ-ын дарга З.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа баримталж байсан зарчмын дагуу ажиллахаар болсон ч байж магадгүй.
Өнөөдөр УИХ-ын чуулганаар 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлыг хэлэлцэх үеэр Д.Пүрэвдорж гишүүн “хадуурч”, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтийд очиж чадахгүй айж байгаа гэх мэтээр ярьж эхлэхэд хэлэлцэх асуудалтай холбоотой зүйл ярихыг шаардав. Хариуд нь Д.Пүрэвдорж гишүүн “У.Хүрэлсүхийн гар, хөл болсон хүн миний микрофоныг хаавал хаа” хэмээн омогдоход нь микрофоныг нь хааж, дэг сахихыг сануулсан юм.
Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нөхөн сонгуулийн зардал биш сонгуулийн хууль ярьж, тайлбарлах үед нь микрофоныг нь хааж, юу хэлэлцэж байгааг санууллаа. Шинэ УИХ-ын дарга парламентад дутаад байсан зангаргыг гаргах нь бололтой.