ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улстөрчид мөрийтэй тоглох албатай

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2019-02-11

Та улстөрч болох гэж байна уу. Тэгвэл хамгийн эхлээд мөрийтэй тоглоом тоглож сурах ёстой. Түүнээс манай нөгөө морь унасан, толгойгүй гишүүн шиг УИХ-ын гишүүн болчихоод мөрийтэй тоглож сурах гээд явж байх вий дээ. Ер нь бол манай экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөрийтэй тоглоомчин. Бүүр их сайн тоглоомчин шүү. Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга асан Ж.Мөнхбат агаа ч мөрийтэй тоглоомчин.

Т.Бадамжунай ч мөрийтэй тоглоомчин. Тэр бүү хэл одоогийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр хүртэл төрийн өмчийн “Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглолцсон хэргээр удтал шалгуулсан удаатай юм шүү. Ингээд ер нь бид бүгдээрээ ерөнхийлөгчөөсөө эхлээд ердийн хурган дарга хүртлээ мөрийтэй тоглоомчин билээ. УИХ-ын танхимд сууж буй дийлэнх олонх нь хүнд гарын мөрий тавьдаг, тоглодог нөхдүүд бий.

Зарим МАНай нөхөд ярихдаа “МАНай намыг байгуулсан Д.Сүхбаатар хүртэл мөрийтэй тоглодог байсан учир бид тоглох нь дамжиггүй. Уламжлалтай юм” гэж айлдсан удаатай. Ер нь ч манай улстөрчид мөрийтэй тоглоом л тоглохгүй бол өөр юу хийх билээ. Тэгээд ч сул орж ирсэн мөнгийг л мөрийнд өгдөг болохоос ямар хөдөлмөрлөж олсон мөнгөө мөрийнд тавилтай биш. Тэдний зөв.