ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мэдрэмжтэй байцгаая, жолооч нар аа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-02-13

Өглөө эртлэн хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэхээр яваа эцэг эхчүүд, ажилдаа яарсан иргэд нийслэл хотын хамгийн тод дүр зураг.  Цаг хугацаатай уралдан  ажил,  сургуульдаа яардаг их хотын иргэдийн хамгийн  их үйлчлүүлдэг унаа нь такси болоод буй. Иргэд дулаахан, тухтай, түргэн шуурхай хэмээн такси үйлчилгээг сонгодог ч, болхидуухан  гэмээр жолооч нар хотын замаар давхилдана. Гэхдээ зарим нэг нь шүү.   

“Болхидуухан” гэсний учир нь үйлчлүүлэгчээ машиндаа суулгачихаад халаалтаа тавьдаггүй, дааруулдаг,  FM радиагоор ямар ч утгагүй, дуу реклам явуулж тэднийг залхаадаг.  Суудлын  бүрээс нь хүн суухын аргагүй бохир, муухай үнэртэй, бүр цаашлаад машиндаа тамхи татдаг гэх мэт таагүй зүйлтэй бишгүйдээ л тулгардаг. Зарим жолооч  хүний  өмссөн зүүсэн, өнгө төрх,  эрүүл согтууг нь далимдуулж илүү мөнгө нэхнэ гээч. Машин нь үнэтэй, үнэгүй, шинэ, хуучин загвартайгаар чичлээд байгаа юм биш, жолооч нар иргэдэд хэрхэн үйлчилж байгааг цөөхөн жишээгээр  дурдсан нь энэ.

Иргэд  төлөх ёстой мөнгөө төлөөд үйлчлүүлж байхад, жолооч нар  үйлчилгээгээ сайжруулах нь их хотын наад захын соёл гэлтэй. Гаднаасаа ч өнгөлөг, дотроо ч цэвэрхэн дулаахан,  чихэнд наалдацтай дуу хуур эгшиглүүлж байвал хэчнээн тухтай санагдах вэ. Жолооч нар аа, яг одооноос эхлээд иргэдийн сэтгэл ханамжийг чухалчилж, цэвэр цэмцгэр, дулаахан машинаар үйлчилцгээе.