ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Элит дуу сонсоорой

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-26

Монголын олон хамтлаг, дуучин эмэгтэйчүүдийн баяраар тоглолтоо хийх нь. Түүний нэг нь “Камертон”. Монголын рок, поп ертөнцөд өөрийн гэсэн “тамга” дарж чадсан тус хамтлагийн тоглолтын тасалбарын үнэ 300 мянган төгрөг.  Зарим хүмүүс дургүйцэж муулах нэг нь муулж эхлэв. Хэтэрхий үнэтэй тоглолоо, дэндүү юм гэх үгийг олон хүн хэлж байх юм.

Яадаг юм, тэдний зөв.  “Камертон” бол том хамтлаг. Гишүүд нь хэдийнэ элитүүдийн ангилалд орчихсон. Мөнгөтэй бол мөнгөтэй, баян бол баян. Тэдэнд “Улаанбаатар паласт” 50 мянгаар тоглоод байх шаардлага ч байхгүй. Зөвхөн мөнгөтэй хүмүүст зориулж цомхон тоглолт хийгээд, элит дуугаа дуулаад л мөнгө олох хэмжээнд хүрчихсэн.  Олон нийтэд зориулж тоглох гэж ядаргаа биз дээ. Тэдний дууг сонсмоор байвал цахим хуудсуудаар дүүрэн байгаа.

Тэндээс олоод сонсчих. Харин дунджаас дээш амьдралтай, мөнгө төгрөгт санаа зовохоо больсон хүмүүсийн тоонд багтдаг бол “Камертон”-ы тоглолтыг үзээрэй. Тэд элит аятай, элит үгтэй, жинхэнэ элит дууг дуулна. Тайз засал, гартаа барих микрофон, хөгжим хэрэгсэл нь хүртэл огт өөр. Дуулангаа бүжиглэх бүжиг нь хүртэл жирийн биш.  Түүнийг нь мөнгөтэй хүмүүс л ойлгоно. Тиймээс 300 мянгаар тасалбараа зарж байгаа хамтлагийг муулаад яахав. 300 мянгаар тасалбар авч чадахгүй байгаа хүмүүс өөрсдийгөө муулахгүй юу. Муулуулаад сурчихсан 76 гишүүн байна. Тэднийгээ муулсан ч яах вэ дээ.