ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНХААР: БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ “YOUTUBE”-ЭЭС ХОЛ БАЙЛГА

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-02-27

Японы аймшгийн кинонд зориулж, 2016 оны наймдугаар сард үзэсгэлэнд тавигдаж байсан МОМО буюу хүүхэлдэйн дүрстэй вирус цахим орчинд аюул дагуулж эхэлжээ.

Тодруулбал, хакеруудын хийсэн энэхүү вирус нь бага насны хүүхдийн үздэг “youtube” видеонуудад гарч ирэн эцэг эхийгээ унтаж байх хойгуур пилеткагаа залгах, сэрээ барьж тогны залгуурт хийх, гараа хутгаар зүс, их хэмжээний эм олж уу гэх мэтээр багачуудыг эелдгээр сүрдүүлж, хийхгүй бол яг одоо эцэг эхийг чинь алахаар танайд очлоо хэмээн айлгадаг аж. Эндээс болж, зарим улс оронд хүүхэд амиа хорлосон, эм уусан гэх тохиолдлууд бүртгэгдэж, өчигдөр гэхэд л Испани улс анхааруулга гаргасан бол Аргентинд бяцхан хүүхэд амиа хорлосон гэх мэдээлэл гарч эхэллээ.

Энэ тухай сэрэмжлүүлэг мэдээ өчигдөр цахим орчинд тавигдсаны дараа эцэг эхчүүд хүүхэддээ зургийг нь харуулахад 5-10 насны хүүхдүүд "МОМО" хэмээн нэрээр нь мэдэж, харин бага насны хүүхдүүд "мангас" хэмээн айж зугтаж байсан талаар сэтгэгдлээ бичжээ. Хэдийгээр бага насны хүүхдүүд дунд англи хэлний мэдлэгтэй хүүхэд цөөхөн ч сэтгэхүйд нь нөлөөлөх аюултай учраас хүүхдээ яг өнөөдрөөс эхлэн бичлэг үзүүлэхгүй, эцэг эх нь хяналтаа сайн тавина уу.

“Момо Челлэнж” нэрээр интернэтэд үзэгдэх болсон бөгөөд хоёр жилийн өмнө гарч байсан “Цэнхэр халим”-тай төстэй аж. “Minecraft”, “Peppa Pig” болон өөр олон хүүхдийн видео дотроос гэнэт гарч ирдэг бололтой. Одоогоор "Youtube" үүнтэй тэмцэж, өдрийн 400 аккаунт хааж байгаа аж.

Испани хэл дээр эхлээд явж байгаад саяхнаас Англи хэлтэй видеонууд руу орж иржээ. Энэ тухай сэрэмжлүүлэг мэдээлэл тавьсан иргэний мэдээлэл дор 300 гаруй эхчүүд пост бичсэнээс дийлэнх, олонхи нь хүүхэд нь нэрийг нь мэдэж байгаа тухай, нүдэнд нь айдас хурсан талаар бичжээ.