ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бүх баяр эмэгтэйчүүдийнх

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-03-18

Эр хүнийг төрүүлсэн ээжүүдийг гуравдугаар сарын 18-ний өдөр амраацгаая. Тэдэнд бялхтал  нь бэлэг өгье.   Эх орны хүү болж төрсөн байтугай торгон хилээ манасан, цэргийн албанд  насаараа зүтгэсэн ахмадууд,  цэрэг эрчүүд ч энэ өдөр баярлах “эрхгүй” шүү. Бүгд л эмэгтэй хүнээс төрсөн учир бүсгүйчүүд түлхүү баярлая. 

Эмэгтэйчүүдийн баяраар бүсгүйчүүд  авсан  бэлгээ цахим  ертөнцөөр давалгаалсан, тэдний зөв. Эрчүүд цэргийн баярын бэлгээ давалгаалахгүй байна. Угаасаа тэдэнд юу ч өгөх  билээ. Авсан цалингаа эхнэртээ,  эмэгтэйчүүддээ өгчихөөр, өөрсдийнх нь мөнгөөр  бэлэг  авч өгөлтэй биш. 100 грамм татуулж, дуртай хоолыг нь ахиухан, амттайхан  хийгээд өгчихөд  болно доо болно.  Бэлэгний ч хэрэг алга. Байгууллагынх нь бүсгүйчүүд  ч бас яадаг юм. Цайны цагаар нь хоолонд оруулчихна биз дээ.

Гуравдугаар сарын  18-ний өдөр сошиолаар бүсгүйчүүдэд мэндчилгээ дэвшүүлж байна. Эрчүүдийг, эр цэргүүдийг төрүүлж өсгөсөн ээжүүд,  эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе гэж. Зөв өө зөв. Эмэгтэйчүүдгүйгээр эрчүүд та нар  минь  хэнсэн билээ. Эмэгтэйчүүдэд цэргийн баяраас гадна зөндөө олон  баяр бий. Тэр баяр болгоноор  баярлаж л  байг. Бэлэг бэлгийн  дээдийг  авч л  байг. Бүх баяр эмэгтэйчүүдийх шүү залуус аа.