ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

67 сумаас “Төл таван эрдэнэ” нэвтрүүлгийг бэлтгэнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-08

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамтран "Төл таван эрдэнэ" төслийг зургаа дахь жилдээ хэрэгжүүлж байгаа аж.  Энэхүү төслийн 2019 оны нээлт Төв аймгийн Архуст сумын Улсын сайн малчин Ч.Пүрэвжалын хотонд болжээ. Нээлтэд ХХААХҮ -ийн дэд сайд Ж.Сауле, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, Төв аймгийн Архуст сумын Засаг дарга Б.Батбаатар, нэвтрүүлгийн уран бүтээлчид оролцсон байна.

"Төл таван эрдэнэ" нэвтрүүлэг энэ жил "Залуу малчин-Залгамж халаа" уриатай 21 аймгийн алслагдсан 67 суманд ажиллаж, үзэгч сонсогчиддоо нэвтрүүлгээ бэлтгэн хүргэх юм байна.  Тодруулбал “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилт явц, Малын генетик нөөцийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Улсын аварга малчид”-ын мал сүргээ өсгөх, хаврын мал маллагаа, төл бойжуулалт, мал аж ахуйн салбарын бүтээгдхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өндөр ашиг шимт эрчимжсэн аж ахуйг эрхлэн хөтөлж үр дүнд хүрч буй мал аж ахуйн салбарт гарч буй тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Төл таван эрдэнэ” цуврал нэвтрүүлгийг 3 сарын хугацаатайгаар бэлтгэн хүргэх аж.