Нийслэлийн иргэд одоо л нэг хотжиж байна даа гэх бодол сүүлийн үед төрөх боллоо. Яагаад гэж зарим нь асууж магадгүй. Хотын иргэдээ та өөрсдийгөө ганц хором ч гэсэн анзаарч, ажиглаад үздээ. Гудамж талбайд ил задгай хог ер нь л харагдахгүй болжээ. Залуус хогоо хогийн саванд хийж буй нь олон харагдана.
Нийслэлийн гудамжаар зорчиж буй тээврийн хэрэгслийн жолооч нар цонхоороо хог хаяхаа болчихжээ. Ийм сайхан дэг жаягийг ямар ч хууль тогтоол гаргалгүй өөрсдөө тогтоож, нийслэлийн төвийн хэсгийн нийтийн эзэмшлийн зам талбай ил задгай хог хаягдалгүй болж эхлээд байна. Энэ бол дэвшил. Монголчууд нийгэмшиж буйí нэгэн илрэл. Бид гэртээ тааралдсан газартаа хогоо шиддэггүй. Яг л ийм сэтгэлээ хотынхоо гудамжинд гаргаж сурч л байна.
Хот маань цэвэр бол бидний амьдарч буй орчин цэмцгэр, сэтгэл ч тайван гудамжаар алхах биз ээ. Гэхдээ улам сайхан хотод аж төрөх юмсан гэх сэтгэхүй хүн бүхэнд бий гэдэгтэй огтхон ч маргахгүй байна. Бид улам л сайхан руу тэмүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хотод аж төрж суугаа хүн бүхэн миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг сайн мэдэрч, зоргоороо биш зорилготой алхах цаг болсон мэт санагддаг.
Би л эрх чөлөөтэй гээд хаа таарсан газраа уусан ундааныхаа савыг шиддэг цаг өнгөрч буйг нийслэлчүүдийн ихэнх нь мэдэрч эхэлжээ. Одоо харин цаашид улам л соёлтой байх нь хотын иргэдийн үүрэг гэдгийг л хүн бүр мэдэрч, ядаж л хоггүй хотод оршин сууя л даа, áүгдээрээ.