ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Дэлгэрсайханыг ангийн нөхөд нь “адлав”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-06

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг ангийн нөхөд нь “адлав”.  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр  Төрөөс мөнгөний бодлогын талаар Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаарх төв банкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонсч, холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж, хариулт авсан юм. Хуралдааны үеэр  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2012-2016 онд Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалын бодлогыг сайшааж, магтав. Тухайлбал, “Та нар шүүмжлэлтэй талаас нь хараад байх юм.  

Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн сайн менежер байх ёстой. Н.Золжаргалд сайн ч, муу ч хийсэн ажил их бий. Бүх зүйлийг үгүйсгэж, харлуулж болохгүй” хэмээн хэлснээс болж ангийнхаа найз нарт адлууллаа. Түүний хэлсэн үгэнд намын нөхөд нь шүүмжлэлтэй хандаж, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр зах зээлд баахан мөнгө хэвлэж, эдийн засаг уруудуулсан хүн яагаад сайн ажилласан болчихдог юм. Харин ч хорьж шалгах ёстой гэх байр суурийг ширүүхэн илэрхийлж, танхимд бухимдал үүсэв.