ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-ын зөвлөл Г.Батхүү агсны асуудлаар хуралдаж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-19

Хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр, сууриа нэгтгэнэ. Харин УИХ дахь Ардчилсан зөвлөл АН-ын дэд дарга, УИХ-ын дэд дарга асан талийгаач Г.Батхүүгийн асуудлаар хуралдаж байна.

Хуралдаанаар юу гэж ярилцсан талаар тун удахгүй сэтгүүлчдэд мэдээлэх юм. Мөн тус зөвлөлийн гишүүд 11.30 цагт талийгаачийн нас барсан газар буюу Засгийн газрын танхимын хажуугийн гонхний дэргэд хүндэтгэл үзүүлэх юм байна.

Ардчилсан нам нь талийгаач Г.Батхүүг гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй гэх мэдэгдлийг гаргасан.

Эргэн сануулахад, АН-ын дэд дарга, УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү нь өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд явж байгаад зуурдаар таалал төгссөн билээ.